Thursday, January 23, 2014

З.Баянсэлэнгийн кэндикраш халдварлаж байна

Хангарьд ордны хурлын танхимд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн зургадугаар хуралдаан болж байна. Тэгвэл иргэдийн төлөөлөгчдийн нэг нь асуудал хэлэлцэж байхад өөрийнхөө комьпютерийн дэлгэцэн дээр "кандикраш" тоглож байгаа нь зураглаачийн дуранд өртжээ. Өмнө нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ чуулганы хуралдаан дээр мөн “кандикраш”-даж байгаад “Кандикраш Баянсэлэнгэ” хочтой болж, нийтийн төлөө ажиллах мандат авсан хэрнээ үндсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа тухай хэл аманд өртөж байсан юм.
Иргэдийн төлөөлөгч ч мөн нийтийн төлөө ажиллана гэж сонгогдсон. Иймд ийнхүү тоглож байгаа иргэдийн төлөөлөгчийг ч мөн олон нийтийн сүлжээнийхэн “алдаршуулах” биз. Үүнийг З.Баянсэлэнгэ гишүүний халдвар гэж үзэх үү, нийтийн албаныханы ажилдаа хандах хандлага гэж үзэх үү.

1 comment:

  1. Merkur 34c Review 2021: Is the Merkur 34c the best
    The Merkur 34c is a relatively new design by 제왕카지노 the German company Merkur, and one of the most well-known brands in the 메리트카지노 market. The new model 메리트카지노 is an all around

    ReplyDelete