Thursday, January 23, 2014

З.Баянсэлэнгийн кэндикраш халдварлаж байна

Хангарьд ордны хурлын танхимд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн зургадугаар хуралдаан болж байна. Тэгвэл иргэдийн төлөөлөгчдийн нэг нь асуудал хэлэлцэж байхад өөрийнхөө комьпютерийн дэлгэцэн дээр "кандикраш" тоглож байгаа нь зураглаачийн дуранд өртжээ. Өмнө нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ чуулганы хуралдаан дээр мөн “кандикраш”-даж байгаад “Кандикраш Баянсэлэнгэ” хочтой болж, нийтийн төлөө ажиллах мандат авсан хэрнээ үндсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа тухай хэл аманд өртөж байсан юм.